|
Бичсэн AkA
|
|
2010 оны 7-р сарын 09, Баасан гариг, 04:17 |
|
Энэ удаа М-1 Гран при халз тулааны 54 кгд өрсөлдөх Б.Мягмарсүрэнг танилцуулж байна.

- 1992 онд төрсөн, 2007 оноос Мишээл клубд хичээллэж
- 2008 оны М-1 гран при тэмцээний аварга,
- 2009 оны боксын залуучуудын аварга,
- 2009 онд Азийн тулааны спортын анхдугаар наадам,Азийн танхимийн 3 дугаар спортын наадам,Дэлхийн залуучуудын аварга шалгарулах санда боксын тэмцээнд амжилттай оролцсон,
- 2010 оны кикбоксын Монгол улсын аварга,
- 2010 оны Мутай боксын Монгол улсын аварга
- 2010 онд Австри улсад зохиогдсон Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээний аварга
- Тэрээр Тайланд улсад 6 сар бэлтгэл хийх үедээ БНХАУ-ын Кумин,Тайландын Бангкок, Нан хотод зохиогдсон мэргэжлийн мутайбоксын тулаануудад оролцож 3 ялж 1 хожигдсон.Дэлхийн мэргэжлийн мутай боксын WMA холбооны хөнгөн жинд чансаагаар 2 т бичигдэж байгаа
- www.worldmuaythai.org аас үзэж болно.
- Дасгалжуулагч менежер О.Алтанпүрэв
Б.Мягмарсүрэн 2009 оны 11 сард Вьетнам улсын Хо Шин Мин хотноо Азийн Олимпийн Зөвлөлөөс зохион байгуулсан Азийн танхимийн спортын 3 дугаар наадамд 51 кгд хүч сорин өрсөлдөж тэмцээнийг зохион байгуулагч эзэн орон болох Вьетнамын тамирчинг давамгай хожсон боловч шүүгчдын 2:1 харьцаатай саналаар ялагдсан юм. Үүнийг үзэгч та ч гэсэн бичлэг дүрсийг харж хэн нь ялсаныг тунгаан бодно биз дээ. Энэ удаагийн Азийн наадам тун өрсөлдөөнтэй ширүүн болсон бөгөөд Монголын кикбоксчид Г.Жавхлан, Б.Наадамнар хүрэл медаль хүртсэн билээ.
|
|
Дэлгэрэнгүй...
|
|
|
|
|
|
<< Эхлэх < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараахи > Төгсгөл >>
|
|
Хуудас 21-с 5 |