БАТЛАВ.
ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ
АГЕНТЛАГ, БИЕИЙН ТАМИР
СПОРТЫН ГАЗРЫН ДАРГА
Ч.НАРАНБААТАР
МОНГОЛЫН БҮХ АРД ТҮМНИЙ СПОРТЫН XIII ИХ НААДМЫН
КИКБОКСЫН ТЭМЦЭЭНИЙ ЗААВАР
Нэг. Зорилго
Кикбоксын спортыг өөрийн оронд сурталчилах, хөгжүүлэх, дэлгэрүүлэх, тулааны спортоор дамжуулан залуу үеийг эр зориг, авхаалж самбаатай болгон төлөвшүүлэх, тулааны спортоор сонирхон хичээлэгчдийн тоог нэмэгдүүлэх, 2013 онд Азийн Олимпийн Зөвлөлөөс БНСУ-д зохион байгуулах Азийн тулааны спортын болон танхимийн спортын 4 дүгээр наадамд Монгол улсаа төлөөлөн оролцох тамирчдыг сонгон шалгаруулах ,эрх олгох.
Хоёр .Тэмцээн явуулах газар, хугацаа
Монголын бүх ард түмний спортын XIII их наадмын кикбоксын спортын шигшээ тэмцээнийг 2012 оны 04 р сарын 25-29 ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулна. Шигшээ тэмцээнд аймаг, дүүрэг, зэвсэгт хүчин, хууль сахин биелүүлэх газрын анхан шатны тэмцээнүүдээс шалгарсан тамирчдыг оролцуулна.
Гурав. Тэмцээн зохион байгуулан явуулах журам
Монголын бүх ард түмний спортын XIII их наадмын кикбоксын спортын тэмцээнийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Биеийн тамир спортын газар /БТСГ /, Монголын кикбокс-тулааны спортын холбоо /МКБТСХ / хамтран зохион байгуулах бөгөөд тэмцээнд 18- 34 насны тамирчид (1994 -1978) оролцох бєгєєд кикбоксын спортын тэмцээнийг
эмэгтэй, 50,55,60 кд
эрэгтэй, 51,57,65,69,74,79 кгд (Full Contact ) дүрмээр явуулна.
кикбоксын спортын шигшээ тэмцээнд нэг байгууллагаас нэг жинд 1-2 тамирчин, 2 дасгалжуулагчтай нэг баг оролцоно.
Дөрөв. Тэмцээний дүрэм
1. Олон улсын спортын холбоо (SportAccord ), Азийн Олимпийн Зөвлөл (OCA) , Дэлхийн кикбоксын холбоо (WAKO)-ноос батлагдсан кикбоксын дүрэм, жингийн хуваарийн дагуу тэмцээнийг зохион байгуулах ба кикбоксын спортын холбооноос томилогдсон шүүгчдийн зөвлөл шүүн явуулна
Тав. Дүгнэх журам
Тэмцээнийг жин тус бүрээр эхний гурван байрыг шалгаруулж Монголын бүх ард түмний спортын XIII их наадмын медаль, өргөмжлөл, Засгийн газрын тогтоолын дагуу мєнгєн шагналаар шагнана. Байгууллагын дүнг дараахи байдлаар
алт-8 оноо, мөнгө -5 оноо, хүрэл- 2 оноогоор дүгнэж эхний 3-н байрыг шалгаруулна.
Долоо. Техникийн зөвлөгөөн
Тэмцээний техникийн зөвлөгөөн 2012 оны 04 сарын 24 өдөр 13 цагт "Мишээл" кикбокс сургалтын төв дээр х хийнэ. Дасгалжуулагч, багийн ахлагчид нь баг тамирчдын заагдсан бичиг баримтыг бүрдүүлж албан ёсны мэдүүлэг, багийн танилцуулга, материалыг бүрдүүлж оролцоно.
Алт-1500 000
Мөнгө-1000 000
Хүрэл- 500 000 төгрөгний шагналтай.
Холбоо барих: monkickboxing@yahoo.com 91189018
Мэдээлэл авах: www.kickboxing.mn
Наадмын зохион байгуулалт, удирдлага
Монголын Бүх Ард түмний спортын ХIII их наадмын үйл ажиллагааг бүх талаар удирдан зохион байгуулах үүргийг Улсын хэмжээнд их наадмын Зохион байгуулах хороо, ЗГХА-Биеийн тамир спортын газар, бүс нутгийн хэмжээнд бүсийн Зохион байгуулах салбар хороо, (аймаг, нийслэл, дүүргүүдийн Засаг дарга, БТСГазар, Спортын холбоод), аймаг, нийслэл, сум, дүүргийн хэмжээнд орон нутгийн Зохион байгуулах хороо (аймаг, нийслэл, сум, дүүргийн ЗДТГ, БТСГ, тусгай газрын БТСХ) нь холбогдох спортын холбоодтой хамтран наадмыг зохион байгуулж, мэргэжил арга зүйгээр хангах, хяналт тавих, мэдээллээр хангах, тайлагнах, үр дүнг тооцох асуудлыг хариуцна.
Бүсийн тэмцээнийг баруун, хангайн, төв, зүүн, нийслэл, яам тусгай газруудын гэсэн 6 бүсэд хуваан зохион байгуулагдана.
Наадмын явагдах хугацаа, үе шат, оролцогчид
Их наадмыг 2012 оны 01 дугаар сараас 2012 оны 06 дугаар сарын 03-ныг хүртэл орон даяар дөрвөн шаттайгаар зохион байгуулна.
Нэгдүгээр шат – Сум, дүүргийн анхан шатны нэгж байгууллагуудын хүрээнд
Хоёрдугаар шат – Аймаг, дүүрэг, тусгай газрын хүрээнд
Гуравдугаар шат – Бүсчилж зохион байгуулагдах спортын төрлүүдээр II шатны тэмцээнээс шалгарсан баг тамирчдын хүрээнд
Дөрөвдүгээр шат – Улсын шигшээ тэмцээн II,III шатны тэмцээнээс шалгарсан баг тамирчдын хүрээнд зохион байгуулагдана.
Их наадамд 1 тамирчин спортын 1 төрөлд оролцоно.
Их дээд сургууль, клубүүд, засаг захиргааны нэгжийн харъяалалын дагуу харъяа аймаг, дүүргийн анхан шатны тэмцээнээс шалгарч, салбар түшиглэн байгуулагдсан Биеийн тамир, спортын газрууд (Алдар, Хилчин, Хүч, Эрч, Сүлд, Аврагч БТСХороо)-д бие даан анхан шатны тэмцээнээ зохион байгуулж, бүсийн болон шигшээ тэмцээнд оролцоно. Жич: Оюутнууд суралцаж буй сургуулийн нутаг дэвсгэрийн болон хичээллэж байгаа клубын харъяалалын дагуу орж болно.
Байгууллагын оролцогч гэдгийг нийгмийн даатгалын шимтгэлийг 6 сараас дээш хугацаанд төлсөн тухайн байгууллагын үндсэн ажилтныг ойлгох ба хөдөлмөрийн гэрээгээр түр ажиллаж байгаа ажилтан хамаарахгүй.
Оролцогч нь анхан шатны тэмцээнд оролцоод шалгараагүй тохиолдолд өөр байгууллага, аймаг, дүүрэг, тусгай газраас давхардуулан оролцохгүй.
Хэрэв нас, овог нэр, харъяаллын болон бусад зөрчил илэрсэн тохиолдолд тухайн тамирчин, спорт тоглоомын төрлийн багийг тэмцээнээс хасч, тэмцээний шагнал, амжилтыг хүчингүйд тооцон, дараагийн тамирчин, багт медаль, мөнгөн шагналыг олгоно.
Их наадмын нээлтийн арга хэмжээг 2012 оны 3 дугаар сард, хаалтын арга хэмжээг 2012 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулна.
Насны ангилал
Монголын бүх ард түмний спортын ХIII их наадамд оролцох тамирчдын насны ангиллыг тухайн спортын олон улсын холбооны насанд хүрэгчдийн тэмцээний ангиллаар тогтооно.
МЭДҮҮЛЭГ, БҮРТГҮҮЛЭХ МАТЕРИАЛ
Бүсийн наадамд оролцох баг, тамирчдын мандатыг тухайн спортын төрлийн тэмцээн эхлэхээс нэг хоногийн өмнө техникийн зөвлөгөөн хийж Зохион байгуулах хорооноос томилогдсон мандатын комисс олгоно.
Их наадмын II, III, IY шатны тэмцээнд оролцох баг тамирчид багийн мэдүүлгийг тухайн спортын төрлийн тэмцээн эхлэхээс 7 хоногийн өмнө Биеийн тамир, спортын газрын онлайнаар бүртгүүлж, бүсийн болон шигшээ тэмцээн эхлэхээс нэг хоногийн өмнө техникийн зөвлөгөөн хийж Зохион байгуулах хорооноос томилогдсон мандатын комисс эх материалтай тулган хянаж мандатыг олгоно.
Мэдүүлэгт багийн дасгалжуулагч, тамирчны овог нэр, хүйс, нас, төрсөн он, сар, өдөр, оролцох спортын төрлийн зай, жин, үндсэн байгууллага, өмнөх шатны тэмцээнд үзүүлсэн амжилт, эзэлсэн байр, эрүүл мэндийн дүгнэлтийг тусган харъяа аймаг, дүүргийн БТСГ-ын даргын гарын үсэг, тамгаар баталгаажуулан өмнөх шатны тэмцээнд оролцож шалгарсныг нотлох тэмцээний эх баримт, нийгмийн даатгалын дэвтэр, иргэний үнэмлэх, цэрэг, цагдаа, тусгай газрын ажилтны үнэмлэх, оюутны сурлагын дэвтэр, сургалтын төлбөр төлсөн баримт, цээж зурагтай өөрийн биеэр биечлэн ирж мандат авна. Уг мэдүүлэг нь онлайн бүртгэлээр оруулсан мэдээллийн баталгаа болно.
Мандат олгогдсоны дараа тухайн төрлийн Техникийн зөвлөгөөнийг хийх ба Техникийн зөвлөгөөнд баг, тамирчдыг хариуцан оролцох аймаг, нийслэл, дүүргийн багийн ахлагч нар төлөөлөн оролцоно.
Онлайн бүртгэлд ороогүй, албан ёсны мэдүүлэггүй, мэдүүлгийн хугацаа хожимдуулсан, бичиг баримт, материалын бүрдүүлэлт дутуу нөхцөлд мандат олгохгүй.
ТӨСӨВ, САНХҮҮЖИЛТ
Нэгдүгээр шатны тэмцээний зохион байгуулалт, хоёрдугаар шатны тэмцээнд оролцох зардлыг анхан шатны аж ахуйн нэгж байгууллага
Хоёрдугаар шат. Тэмцээний зохион байгуулалтын зардлыг аймаг, дүүргийн Засаг даргын тамгын газар, Биеийн тамир, спортын газар, орон нутгийн зохион байгуулах хороо
Гуравдугаар шат: Бүсийн тэмцээний заал, талбай, тоног төхөөрөмж, узель техник хэрэгсэл, хэрэглэл материал, зэрэг бэлтгэл ажлыг зохион байгуулах зардлыг Бүсийн зохион байгуулах салбар хороо, Зохион байгуулалтын болон шүүгч, албаны хүмүүсийн зардлыг их наадмын Зохион байгуулах хороо, ЗГХА - Биеийн тамир, спортын газар гаргана.
Бүсээс шалгарсан баг тамирчдад шигшээ тэмцээнд оролцох эрх өгч диплом олгож, их наадмын бэлэгдлийг дурсгана.
Бүсийн тэмцээнд оролцох баг, тамирчдын унаа, хоол, байрны болон бусад зардлыг орон нутгийн Биеийн тамир, спортын газар, тусгай газар, Зохион байгуулах салбар хороо тус тус хариуцна.
Дөрөвдүгээр шат. Шигшээ тэмцээний зохион байгуулалт, үйл ажиллагаа, шагналын зардлыг Биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хариуцна.
Шигшээ тэмцээнд оролцох баг, тамирчдын унаа, хоол, байрны болон бусад зардлыг аймаг, дүүрэг, тусгай газруудын Биеийн тамир, спортын газар /хороо/ хариуцна.
Хөгжлийн бэрхшээлтэй тамирчид нь их наадмын шигшээ тэмцээнд шууд оролцох ба тамирчдын тэмцээнд оролцох зардлыг аймаг, дүүргийн БТСГ (хороо), нийгмийн халамжийн хэлтэс хариуцна.
ДҮНГ ТАЙЛАГНАХ ЖУРАМ
МОНГОЛЫН БҮХ АРД ТҮМНИЙ СПОРТЫН ХIII ИХ НААДМЫН
СПОРТЫН ТӨРЛҮҮДИЙН ДҮНГ ТАЙЛАГНАХ ЖУРАМ
Мандатын комиссын бүрэлдэхүүн, мандат олголт
Мандатын комисс нь дараах бүрэлдэхүүнтэй байна. Үүнд:
- БТСГ-аас томилогдсон 4 ажилтан;
- Тухайн спортын төрлийн тэмцээний ерөнхий шүүгч;
Мандат олголтыг нэгдсэн зааврын 7 дугаар заалтын дагуу олгоно.
Тэмцээний дүнгийн талаар:
Их наадмын спортын төрөл тус бүрийн дүнг тухайн тэмцээний шүүгчдийн зөвлөл гаргаж, тэмцээний ерөнхий шүүгч Зохион байгуулах хороонд тэмцээний дүнг тэмцээн дууссанаас 1 хоногийн дотор тайлагнана.
Тухайн тэмцээний дүн, шүүлтийн талаарх санал, гомдол, хүсэлтийг тэмцээний шүүгчдийн зөвлөлд албан ёсоор бичгээр /өргөдөл/ гаргаж, маргаантай асуудлыг хаалтын ажиллагааны өмнө бүрэн шийдвэрлэсэн байна.
Байгууллагын дүнгийн талаар:
Тэмцээний ерөнхий шүүгчийн танилцуулсан байгууллагын дүнг тэмцээн дууссанаас 3 хоногийн дотор олон нийтэд хэвлэл, мэдээллийн хэрэгсэлээр зарлана.
Байгууллагын нэгдсэн дүнгийн мэдээллийг Засгийн Газрын Хэрэгжүүлэгч Агентлаг БТСГ-ын вэб сайтад олон нийтэд нээлттэй байхаар тавина. Мөн нэгдсэн дүнг Их наадмын мэдээллийн ерөнхий ивээн тэтгэгч телевизээр дурдсан хугацаанд олон нийтэд тогтмол мэдээллээр хүргэнэ.
Байгууллагын нэгдсэн дүнгийн талаарх санал, гомдол, хүсэлтийг Зохион байгуулах хороо тухайн байгууллагын нэр дээр албан бичгээр ажлын 5 хоногийн дотор хүлээн авах ба хугацаа хэтэрсэн, хувь хүний нэр дээрх өргөдөл, аман мэдээллийг авахгүй. Зохион байгуулах хороо асуудлыг ажлын 5 хоногт багтаан шийдвэрлэж, гарсан шийдвэрийн хариуг албан бичгээр өгнө.
Хариуцлагын талаар:
Монголын бүх ард түмний спортын ХIII их наадмын хөтөлбөрт багтсан спортын төрлийн холбоод тэмцээний техникийн зөвлөгөөн дээр олон улсын дүрэм, түүний шинэчилсэн өөрчлөлт, зүйл, заалт, дохио, тэмдэглэгээ, байгууллагын дүн гаргах аргачлалын талаар дэлгэрэнгүй мэдээллийг багийн дасгалжуулагч, албаны төлөөлөлд өгөх үүрэгтэй.
Спортын холбоод бүсийн болон шигшээ тэмцээнд ажиллах шүүгчдэд тэмцээн эхлэхээс 14 хоногийн өмнө олон улсын дүрэм, түүний шинэчилсэн өөрчлөлт зүйл, заалт, дохио, тэмдэглэгээ, байгууллагын дүн гаргах аргачлал, хариуцлага, шүүгчийн ёс зүйн талаар сургалт семинар явуулах үүрэгтэй.
Алдаа гаргасан шүүгч, албаны ажилтныг тухайн холбогдох хууль тогтоомж, спортын холбооны олон улсын дүрэм, холбооны журмын дагуу хариуцлага тооцно.
ЗОХИОН БАЙГУУЛАХ ХОРОО
МОНГОЛЫН БҮХ АРД ТҮМНИЙ СПОРТЫН ХIII ИХ НААДМЫН
СПОРТЫН ТӨРЛҮҮДИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧИД
1. Ц.Цэрэнням МОБХолбооны дэд ерөнхийлөгч
2. Т.Амаржаргал Монголын Байт харвааны холбооны е.н.б.дарга
3. Б.Нямсүрэн Монголын Буудлага Спортын Холбооны е.н.б.дарга
4. Ц.Бат-Энх Монголын Волейболын Холбооны е.н.б.дарга
5. Х.Отгонбаатар Монголын Дугуйн Холбооны е.н.б.дарга
6. Б.Ариунбаяр Монголын Даамын Холбооны е.н.б.дарга
7. Ч.Дарьсүрэн Монголын Гимнастикийн Холбооны е.н.б.дарга
8. М.Бөхбат Монголын Жүдо Бөхийн Холбооны е.н.б.дарга
9. Д.Тэрбаатар Монголын Хөлбөмбөгийн Холбооны е.н.б.дарга
10. н.Энхээ Монголын Цанын Холбооны Улсын шүүгч
11. Ч.Амарсанаа Монголын Ширээний Теннисний Холбооны е.н.б.дарга
12. Ч.Зоригтбаатар Монголын Хөнгөн Атлетикийн Холбооны е.н.б.дарга
13. А.Мөнгөнхуяг Монголын Спорт Бүжгийн Холбооны е.н.б.дарга
14. О.Алтанпүрэв Монголын Кикбоксын Холбооны е.н.б.дарга
15. Э.Энхмөнх Монголын Софт Теннисний Холбооны е.н.б.дарга
16. Д.Очирсүх Монголын Автомашин Мотоциклын Холбооны е.н.б.дарга
17. Ш.Алтайсайхан Монголын Олс Таталтын Холбооны е.н.б.дарга
18. Б.Гансүх Монголын Хүндийн Өргөлтийн Холбооны е.н.б.дарга
19. Б.Дашдорж Монголын Сагсан Бөмбөгийн Холбооны е.н.б.дарга
20. Ч.Дагвадорж Монголын Тэшүүрийн Холбооны е.н.б.дарга
21. Д.Цэнгэлбаяр Монголын Олон Улсын Таеквондогийн Холбооны е.н.б.дарга
22. Г.Баатар Монголын Шатрын Холбооны е.н.б.дарга
23. Ж.Баярсайхан Монголын Самбо Бөхийн Холбооны е.н.б.дарга
24. Ч.Базарсүрэн Монголын Пара Жүдо Бөхийн Холбооны Улсын шүүгч
25. Б.Батдорж Монголын Пара Хөнгөн Атлетикийн Холбооны е.н.б.дарга
26. А.Амарсэргэлэн Монголын Суугаа Волейболын Холбооны н.б.дарга
27. Ч. Базарсүрэн Монголын Хонхот Бөмбөгийн Холбооны е.н.б.дарга
МОНГОЛЫН БҮХ АРД ТҮМНИЙ СПАРТАКИАД МАНАЙ ОРОНД
Биеийн тамирын хөдөлгөөн улсын хэмжээнд өргөн хөгжиж байгаатай холбогдуулан 1931 оны зургадугаар сарын 26-нд Монголын биеийн тамир сайжруулагчдын анхдугаар зөвлөгөөнд “Монголын ажилчин залуучуудад биеийн тамир сайжруулах явдлын чухал болох учир шалтгаан” сэдэвт илтгэлийг хэлэлцүүлж, спортын төрлүүдийг олшруулах, спортын төрлүүдэд сургах бүлгэм дугуйлангуудыг хичээллүүлэх зорилт тавьсан. Мөн ондоо биеийн тамирын багш бэлтгэх онц курс анх байгуулан 20 хүнийг хамруулан төгсөлтийн тайлан дээр спортын уралдаан тэмцээнийг зохион байгуулах стадион шаардлагатайг цохон тэмдэглэсэн байдаг. Энэ бүгд үе шаттайгаар улс орныг урагш хөгжүүлэхэд хүн амд бие бялдрын өвтэгш хүмүүжил олгох, улс ардын аж ахуй соёлыг хөгжүүлэх зорилготой нягт холбоотойгоор 1936 оны долдугаар сард Монголын биеийн тамир, спортын түүхэнд “Биеийн тамирчдын анхдугаар жагсаал” явагдаж байр эзлүүлэн спортын төрлүүдээр тэргүүн шалгаруулах тэмцээн явуулахад хотоос 400, цэргийн албан хаагчдаас 180, үйлдвэрийн ажилчдаас 120, дотоод яамны тусгай хорооноос 120, пионер сурагчдаас 200, бүгд 1020 тамирчин оролцсон нь урьд өмнө тохиогоогүй арга хэмжээ болжээ. Улмаар БНМАУ-ын анхдугаар спартакиадыг 1946 оны нэгдүгээр сарын 1-нээс долдугаар сарын 7-ныг хүртэл “Тамирчдын улсын спартакиад” нэрээр явуулахаар журам боловсруулан зохион байгуулсан. Тамирчдын спартакиадыг явуулахад манай орны өнцөг булан бүрээс хамгийн шилдэг тэргүүний тамирчдыг шалгаруулан төлөөлөгчдөөр ирүүлдэг болсон нь шинэ систем хөгжиж, спортын тэмцээнд хамрагдагсад олширч, амжилт ахих чухал арга хэмжээ болсон. Тамирчдын анхдугаар спартакиад нь хөнгөн атлетик, хөлбөмбөг, волейбол, сагсан бөмбөг, кросс, дугуй зэрэг төрлөөр явагдаж 3000 гаруй тамирчид оролцож, мөн 3000 тамирчдын уран хөдөлгөөнт гимнастик хийгдэж Биеийн тамир спортын хөгжлийн яруу алдрыг цуурайтуулсан байдаг. Ер нь 1946-1954 оны хооронд есөн удаагийн Тамирчдын улсын спартакиад явагдаж иржээ. Тухайн спартакиадын хөтөлбөрт хөнгөн атлетик, волейбол, хөлбөмбөг, уулын спорт, хүндийн өргөлт, мотоцикл, шатар, цана, тэшүүр зэрэг спортын төрлүүд ордог байсан аж.
1961 он бол Монголын биеийн тамир, спортын хөгжлийн түүхэн замналд чухал тэмдэглэлт он болсон гэж үздэг. Улс хувьсгалын 40 жилийн ой, МАХН-ын 14-р их хурлаас дэвшүүлсэн тогтоол, шийдвэрүүдийг хэрэгжүүлэх, улсын хэмжээгээр соёлын довтолгоон нэрийн дор хүн ардын соёл гэгээрэлд ихээхэн анхаарал тавьж байсны зэрэгцээ биеийн тамир, спортын дотоод зохион байгуулалтад өөрчлөлт оруулж төр захиргааны системээр улс, олон нийтийн сайн дурын нийгэмлэг болгон шинэ зохион байгуулалтад оруулсны нэг илрэл нь Монголын бүх ард түмний спартакиадыг өргөн хүрээнд хамруулж, биеийн тамирын хөдөлгөөн өмнөх он жилүүдээсээ эрчимтэй хөгжиж амжилтад хүрсэн юм. Тамирчид, дэмжигчдийн хүрээг тэлж улмаар 1962 оны зургадугаар сарын 5-нд Олон улсын олимпийн хорооны гишүүн орноор элсэж тамирчдын өрсөлдөх чадвар нэмэгдсэнээр өнөөгийн амжилтад хүрсэн түүхтэй. Монголын Үндэсний Олимпийн Хороо анх удаа Олон улсын олимпийн хорооноос 1963 онд өвлийн IX, зуны XVIII олимпийн наадамд оролцох эрхийн урилгыг хүлээж авчээ. 1961-1965 оны хооронд олон арван тамирчид спортын цол зэрэг авсны дээр БНМАУ-ын үндэсний спортын ууган гавьяат мастер цолоор дархан аварга Б.Түвдэндорж, спортын гавьяат багш цолоор Б.Даш, Ч.Чимэддорж, П.Рэнцэндорж, Р.Зориг нар шагнуулж манай салбарынхны урам зоригийг сэргээсэн байдаг. Улс хувьсгалын 40 жилийн ойг тохиолдуулсан Монголын бүх ард түмний анхдугаар спартакиадад аймаг хотоос шалгарсан 2000 гаруй тамирчид шигшээ тэмцээнд оролцож, улсын хэмжээнд төрийн бодлогоор хүн бүрийн өглөөний гимнастик, ХБХБ тэмдгийн норм биелүүлэх хөдөлгөөнд уриалсан дэвшилттэй он жилүүдэд тэргүүний рекорд, аварга цолтой тамирчдын эгнээ өссөн он жилүүд болон бэхэжсэн. Монголын бүх ард түмний анхдугаар спартакиадын явцад дүгнэлт өгч, МАХН-ын Төв хорооны бүгд хурлаар “Хүн амын эрүүл мэнд, бүтээлч хүчийг дээшлүүлэхэд биеийн тамирын хүмүүжлийн ажлыг дээшлүүлье” гэсэн илтгэлтэй холбогдон гаргасан тогтоолын заалт Биеийн тамир, спортын салбар, үйлдвэр, албан газар, хүчний байгууллагуудад удирдамж болон хэрэгжиж байжээ.
Монголын бүх ард түмний спартакиадыг 1961, 1964, 1967, 1971, 1975, 1979, 1983, 1987, 1991, 1999 онд, Монголын бүх ард түмний их наадам нэрээр 2004, 2008 онд зохион байгуулаад байна. XXI зуун гарсаар төрийн бодлогод биеийн тамир, спортыг хөгжүүлэх асуудал шинээр тавигдаж, нийтийн спортыг хөгжүүлэх, их спортын амжилтын түвшинг ахиулах, олон улсын тавцанд Монголын спортын эзлэх байр суурийг бэхжүүлэх талаар онцгой анхаарч ирлээ. Манай салбар 2003 онд Биеийн тамир, спортын хуультай болсноор Засгийн газрын 2003 оны 167-р тогтоолоор Монголын бүх ард түмний их наадмыг 2004 онд зохион байгуулахаар шийдвэрлэсэн нь тухайн онд Монголын баг тамирчид Олимпийн наадамд анх оролцсоны 40 жил, БТС-ын тухай хууль батлагдсаны эхний жил, Афин-2004 олимпийн наадмын жилтэй уялдуулсан хэрэг юм.
2012 онд МБАТ-ий XIII их наадам зохион байгуулахаар саяхан шийдвэрлээд байна. Монгол Улсын Засгийн газрын 2011 оны наймдугаар сарын 17-ны хуралдаанаар МБАТ-ий XIII их наадмыг 2012 оны нэгдүгээр сараас долдугаар сарыг хүртэл дөрвөн үе шаттайгаар спортын 23 төрөл, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спортын дөрвөн төрлөөр улс орон даяар зохион байгуулах боллоо. Биеийн тамир, спортын тухай хуулийн 16.1, 20.3-ыг үндэслэн чөлөөт бөх, жүдо бөх, шатар, бокс, гимнастик, буудлага, хөнгөн атлетик, тэквондо, кикбокс, самбо бөх, мотоцикл, олс таталт, волейбол, хөлбөмбөг, байт харваа, ширээний теннис, цана, тэшүүр, дугуй, хүндийн өргөлт, софт теннис, бүжгийн спорт, сагсан бөмбөг болон пара жүдо, суугаа волейбол, пара хөнгөн атлетик, хонхот бөмбөг зэрэг спортын төрлөөр зохион байгуулж, спартакиадын хүрээнд нийтийн биеийн тамир, нийтлэг спортын төрлүүдээр орон даяар олон төрлийн арга хэмжээг “Хүн-хөдөлгөөн-хөгжил” уриатайгаар зохион байгуулна. Монголын бүх ард түмний XIII наадмын зохион байгуулалт, тэмцээнд тамирчин харьяаллын бус газраас орох, тамирчин наймаалцах, тэмцээнд давхардаж оролцуулахгүйн тулд анхан шатны тэмцээнээс эхлэн тамирчдын онлайн бүртгэлд хамруулан мандат олгоно. Наадмыг зохион байгуулахад Олон улсын спортын төрөл тус бүрийн дүрэмд нийцүүлэх, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас дэвшүүлж байгаа хөдөлгөөн эрүүл мэнд, эрүүл аж төрөх ёсыг хэвшүүлэх, амьдралын хөгжлийг хангахад сургалт, сурталчилгааны ажлыг өргөжүүлэх, биеийн тамир спортод албадлагын журмаар хамруулдаг хуучин зуршлыг арилгах, хүний ухамсарт хандаж, сэтгэлгээнд дотоод итгэл үнэмшлийг олгох суурь сургалтын аргыг өргөн ашиглахаар төлөвлөж байна. Монголын ард түмний агуу их соёл иргэншилд Биеийн тамир, спортын оруулах хувь нэмрийг алсын хараатай удирдан явуулахад бүх шатны зохион байгуулах хороо, мэргэжилтэн бүрийн оролцоог төвлөрсөн удирдлагаар хангаж хүн бүрийг хамруулах өргөн зорилт тавьж ажиллахаар төлөвлөж байна.
Монголын бүх ард түмний спартакиадын ач холбогдол нь Биеийн тамир, спортын талаар төрөөс баримтлах бодлого, Биеийн тамир, спортыг хөгжүүлэх цогц хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах зорилгоор хүн амыг эрүүл чийрэг байлгах, спортын уралдаан тэмцээнд өргөн хамруулах, идэвх сонирхлыг дэмжиж, ур чадвартай тамирчдыг сонгон шалгаруулах, олимп дэлхийн хэмжээнд өрсөлдөх тамирчдын хүрээг тэлэхэд оршино.
Биеийн тамир, спортын газрын дэд дарга Д.Сүрэнхорлоо
Тэмцээний нэгдсэн зааварыг эндээс татаж авна уу.
Анхааруулга:
[Кикбокс болон тулааны спортын төрлөөр үйл ажиллагаа явуулдаг клуб , холбоод Монголын бүх ард түмний спортын 13 дугаар наадамын кикбоксын шигшээ тэмцээнд бие дааж орох боломжгүй бөгөөд харъяа аймаг дүүргийн анхан шатны тэмцээнээс шалгарч орох тул харъяа аймаг дүүргийн биеийн тамир спортын газартайгаа тохиролцон анхан шатны тэмцээндээ оролцож шигшээ тэмцээнд орох эрхээ авахыг анхааруулж байна.
Олон улсын кикбоксын холбооны дүрмийг эндээс татаж авна уу
Бүх ард түмний спортын 13 дугаар наадамыг зохион байгуулах хорооны хуралдааны тогтоол
Аймаг дүүргийн кикбоксын аварга шалгаруулах тэмцээний хүваарь
1.Орхон аймгийн аварга шалгаруулах кикбоксын тэмцээн 2012 оны 02 сарын 18 нд Эрдэнэт хотноо болно.
1976-1994 онд төрсөн эрэгтэй 51,57,65,69,74,79 кгд эмэгтэй 50,55,60 кгд тамирчид олон улсын кикбоксын холбооны дүрмийн дагуу өрсөлдөж зөвхөн алтан медаль хүртсэн тамирчид Монголын бүх ард түмний спортын 13 дугаар наадамын кикбоксын шигшээ тэмцээнд аймгаасаа оролцох эрх авах юм.
Холбоо барих: Э.Буянбаатар 99829974
2.Чингэлтэй дүүргийн аварга шалгаруулах кикбоксын тэмцээн
2012 оны 03 сарын 15, 16 нд Чингэлтэй дүүргийн спортын танхимд
холбоо барих: Өлзий 88057536, Батбаясгалан 88183717
3.Баянгол дүүрэг
Алхаабаатар 99050123
4.Сүхбаатар дүүрэг
Мягмарсүрэн 99243590, 96053590
5.Багануур дүүрэг
Бат-эрдэнэ 99969800
6.Хан-Уул дүүрэг
Саруул-Од 88620093
7.Баянзүрх дүүрэг
Адъяа-Амар 88748831
8.Сонгино хайрхан дүүрэг
Очхүү 99700480
9.Налайх дүүрэг
99245142
10.Сэлэнгэ аймгийн кикбоксын дасгалжуулагч Мөнхбаяр 99696528
Сэлэнгэ аймгийн аварга шалгаруулах кикбоксын тэмцээн 2012 оны 03 сарын 11,12 нд Сүхбаатар хотын спортын ордонд зохиогдно
11.Хөвсгөл аймгийн кикбоксын дасгалжуулагч Н. Алтан-Очир 95153279
12.Баян-Өлгий аймгийн кикбоксын дасгалжуулагч Хайнар 99429787
13.Сүхбаатар аймгийн кикбоксын дасгалжуулагч Г.Нэргүй 98666317
14.Говьсүмбэр аймгийн кикбоксын дасгалжуулагч Сугар 99508481
15.Дархан-Уул аймгийн кикбоксын дасгалжуулагч Ж.Ариунбаяр 99073362, С.Амгаланжаргал 19-р сургууль Дархан хот
16.Дорнод аймгийн кикбоксын дасгалжуулагч 99204928
17.Баянхонгор аймгийн кикбоксын дасгалжуулагч Оюунболд, Алтангэрэл 88443680
18.Зэвсэгт хүчний "Алдар" спорт хороо Гансүрэн 98119367
19.ЦЕГ-ын "Хүч" спорт хороо Б.Ганбат
20. ХХЕГ-ын "Хилчин" спорт хороо Ц.Батболд 96204929
тулааны спортоор үйл ажиллагаа явууллдаг аймаг,дүүрэг, хотын холбоо клубүүд харъяалалын дагуу холбогдож мэдээлэл авна уу.



